E-Shop

Get the goods you want for free

Танилцуулга

Номин Холдинг групп нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүү, инженерингийн чиглэлээр дотоодын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий 12 охин компани, 5800 гаруй боловсон хүчнийг хамаарч, Монгол улсынхаа нийгэм, эдийн засагт үнэтэй хувь нэмрээ оруулж буй ҮНДЭСНИЙ хөрөнгө оруулагч компани юм

Танилцуулга

Бид хамгийн анх супермаркетын өөрөө өөртөө үйлчлэх систем, сүлжээ дэлгүүрийн хөнгөлөлтийн картыг нэвтрүүлж, 2020 оны байдлаар хамгийн олон буюу 58 сүлжээ дэлгүүр, хагас сая орчим Номин Бонус карт хэрэглэгчидтэй, 5800 гаруй ажиллагсадтайгаар Монгол улсын нийт импортын 4 хувийг бүрдүүлж, олон улсын 250 орчим брэндийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирэхээс гадна Орос улсын франчайз болох Шоколадница, Ваби Саби сүлжээ рестораны 3 салбар, Century 21 үл хөдлөх хөрөнгө зуучлалын 9 салбар оффисыг амжилттай нээн ажиллуулж байна.

Бүх сүлжээ дэлгүүрүүд Олон улсын чанарын баталгааны стандартуудыг ижил түвшинд баримтлан үйл ажиллагаагаа явуулж, бүх бараа бүтээгдэхүүн магадлан итгэмжлэгдсэн Эко стандарт лабораториор баталгаажсан төдийгүй ХЯМД ҮНИЙН БАТАЛГАА-г ханган ажиллаж байна.

Статистик мэдээ

Бид хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар, хурдтайгаар эрхэлдэг, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулдаг, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн, хөгжингүй манлайлагч компани байна.

  • 27

    Бизнесийн туршлага

  • 4%

    Импортын зах зээл

  • 5,800+

    Ажилчдын тоо

  • 1.5 сая+

    Хэрэглэгчдэд үйлчилдэг

  • 250+

     Импортын брендүүд

Мэндчилгээ

Мэндчилгээ

Бидний үйл ажиллагаатай танилцан цахим хуудсанд маань зочилж буй танд талархал илэрхийлье.
Номингийн хамт олон бид улс орныхоо мандан бадрах, өргөжин хөгжих үйлсэд 27 дах жилдээ хувь нэмэрээ оруулан хэрэглэгч түншээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхлэн, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулсан олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй, манлайлагч компани болох эрхэм зорилготойгоор цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж байна. 

 

Бизнесийн гараагаа эгэл жирийн замналаар даруухан эхэлсэн бид өнөөдрийн энэхүү олон улсын түвшний өндөрлөгт хүрнэ гэдгийг төсөөлөөгүй хэдий ч ихийг хийж бүтээх хүсэл зорилго, тэмүүлэл бидний сэтгэлд дүүрэн байсан юм. Зорилго, тэмүүлэл, зүтгэлийг өөрсдийн бизнесийнхээ тулгын гурван чулуу болгож чадсан бид өдрөөс өдөрт өргөжин тэлж, өөдлөн дэвжсээр байна. Дэлхийн энтэй сэтгэж тэр чинээгээрээ хийж бүтээх гэсэн бидний чин хүсэл зорилго өнөөдөр биелэлээ олсоор 5600 гаруй ажилчдынхаа (2018 оны эцсээр) урам зориг, сэтгэл зүтгэлийн хүчээр “Номин Холдинг” гэх их айлыг цогцлоон бүтээж амжилттайгаар урагшилсаар байна. “Номин Холдинг” ХХК нь жилдээ 54,3 тэрбум төгрөг (2018 онд) улсын төсөвт оруулж эх орныхоо хөгжилд өөрсдийн хувь нэмрийг бодитоор оруулж байна. “Номин Холдинг” ХХК нь Монгол улсынхаа хөгжил дэвшилд хариуцлагатайгаар оролцоод зогсохгүй дэлхийн бусад шилдэг компаниудтай энэ зэрэгцэн нэг тавцанд алхаж байгаа явдал нь бидэнд сонгох зогсоол бус урагшлах зорилго бий гэдгийг цаг ямагт ухамсарлан ажилладагтай холбоотой билээ. 

 

Бидний амжилтыг хамтдаа бүтээлцэж байгаа нийт харилцагч, түншүүддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Үйлчлүүлэгчид харилцагчдынхаа сэтгэл ханамжийн итгэлт түнш байж улам ихийг бүтээн ажиллах болно.



Хүндэтгэсэн Номин Холдинг Компанийн Ерөнхийлөгч 

Шагдарсүрэнгийн Баярсайхан