E-Shop

Get the goods you want for free

Бидний түүх

Номинчууд бид хэрэглэгч, түншүүдээ эрхэмлэн дээдэлж, зорьсон бизнесээ дээд зэргийн чанар хурдтайгаар эрхлэн, эх орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмрээ оруулан, олон улсын хэмжээнд үйл ажиллагаа нь түгсэн хөгжингүй, манлайлагч компани болох эрхэм зорилготойгоор 27 дах жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.

Эхлэл

Манай компаний үндэс суурь 1992 оны 7-р сарын 11-нд Номин-5 ХЭАА нэртэйгээр тавигдаж байсан бол 1996 оны 1-р сарын 22-нд Номин Трейд ХХК, 2002 оны 5-р сарын 28-нд Номин Холдинг ХХК болон өөрчлөгдөж худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, санхүү, даатгалын чиглэлээр зах зээлдээ тэргүүлэгч 12 охин компани, 5800 гаруй ажиллагсадтай болтлоо өргөжин, сард давхардсан тоогоор 1,5 сая гаруй хувь хүн, байгууллагад үйлчилж, жилдээ 50 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулан, дотоодын 10,000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгчид, гадаадын 1000-аад харилцагч, түншүүдтэй хамтран ажиллаж Монгол Улсын хөгжил цэцэглэлт, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмрээ оруулдаг ҮНДЭСНИЙ манлай компанийн нэг болоод байна.

Түүхэн замнал

1992

  • Номин Тав ХЭАА байгуулагдав. 

1993

  • Олон улсын зах зээлийг судалж, импортын үйл ажиллагаагаа эхлүүлэв.

1994

  • Электрон барааны анхны лангууг БГД-ийн 3-р хорооллын үйлчилгээний 2-р төвийн үүдний чөлөөнд давхар түрээсээр нээв.
  • Номин Электроникс салбар үүсгэн байгуулагдав.

1995

  • 120 мянгатын Дугуй дэлгүүрт электрон барааны дэлгүүр нээв.
  • Саппоро төвийн Хурх ХХК-ийн байранд электрон барааны тасаг давхар түрээсээр нээв.
  • 1-р 40000-тын 5-р байранд Гоо марал-Цэцээ гүн дэлгүүрийн байранд давхар түрээсээр электрон барааны тасаг нээв.

1996

  • Номин Трейд ХХК болж үйл ажиллагаагаа өргөжүүлэв.
  • 3 хорооллын Ахуй үйлчилгээний төвийн "Ишсуръяа" ББХК-ийн байранд электрон барааны тасаг түрээсээр нээв.

1997

  • Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Монголын анхны супермаркетын үйлчилгээг явуулж эхэлсэн.
  • "Номин Фүүдс" ХХК байгуулагдав.

1998

  • Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
  • Электрон барааны засварын төв нээв.
  • Эрдэнэт Хивс ХК-ийн хувьцааны 50 гаруй хувийг биржээр худалдаж авав.
  • УИД-т электрон барааны тасаг нээв.
  • Эрдэнэт хот дах Хүрэнбулаг ХХК-ийн байранд электрон барааны тасаг нээв.

1998

  • Эрдэнэт хот дах Хүрэнбулаг ХХК-ийн байранд электрон барааны тасаг нээв.
  • Номин супермаркет Эрдэнэт салбар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэн бус багт албан ёсны нээлтээ хийсэн.

2000

  • Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр УИД-ийн 1-р давхарын Б зааланд Номин Супермаркет-ийг 2460 м2 талбайд үйл ажиллагаагаа явуулж эхлэв.
  • УИД ХК-ийн хувьцааны дийлэнхийг төрийн өмчийн дуудлага худалдаагаар худалдан авч үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулах болов.
  • Номин Турс ХХК байгуулав.

2002

  • Номин Стандарт ХХК үүсгэн байгуулагдаж дэргэдээ Стандарт барилгын материалын дэлгүүр ажиллуулж эхлэв.
  • Номин Холдинг ХХК болж үйл ажиллагаагаа өргөжүүлэв.
  • Өмнөговь аймгийн Даланзадгад хотод бөөний худалдааны төв нээв.
  • Барилга угсралт-засварын ангийг Номин Констракшн ХХК болгон өргөтгөв.

2003

  • Номин Моторс салбар байгуулагдав.
  • Номин Фейшн салбар байгуулагдав.

2004

  • Номин Агуулах худалдаа Дархан салбар нээгдэв.
  • Номин Хоумстайл салбар байгуулагдаж тавилга, гэр ахуйн өргөн хэрэглээний барааг импортолж эхлэв.
  • Баянгол дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт Хас худалдааны төвд Номин супермаркет 10-р хороолол салбарын 935.48 м2 талбайд үйл ажиллагаагаа явуулж эхлэв.

2005

  • Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж баталгаажуулж буй зураг.Аlpha брэнд
  • Сонгино хайрхан дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар Импекс ХХК-ийн байрыг дуудлага худалдаагаар авч засварлан  Гаалийн баталгаат агуулах, Номин Логистик , Номин Агуулах худалдаа салбаруудыг нээв. Нийт 11900 м2 талбайтай.
  • Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Номин Супермаркет Оолмарт салбарыг 13-р хорооллын Хятад худалдааны төвийн байранд нээв. Нийт 4110 м2 талбайтай.
  • Номин Зууч салбар байгуулагдав.
  • Эмпайр фүүдкорт байгуулагдав.
  • Хөвсгөл Усан зам ХК-ийн дийлэнх хувьцааг дуудлага худалдаагаар авч үйл ажиллагааг нь сэргээв.

2006

  • УИД-ийн 2 давхарт электрон барааны дэлгүүр нээв.

2006

  • БГД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт Номин Их дэлгүүр салбар үйл ажиллагаагаа эхлүүлэв.

2007

2007

  • БГД-ийн 15-р хорооны нутаг дэвсгэрт  Номин Супермаркет Билэг салбарыг нээгдэв.

2008

  • Номин Хайпермаркет 32 салбар байгуулагдав.
  • Борлуулалт Үйлчилгээний салбар байгуулагдав.
  • СБД-т Номин Хайпермаркет Соёолж төв дээр байгуулагдав.
  • Шевролет автомашины үзэсгэлэнгийн танхимыг нээв.

2009

  • Мажестик номын дэлгүүрийг УИД-ийн 6 давхарт нээв.
  • Хэрлэн Номин бөөний худалдааны төвийг Дорнод аймгийн Чойбалсан хотод нээв.
  • БГД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Номин Хайпермаркет Өнөр салбар нээгдэв.
  • Номин Косметикс салбар байгуулагдав.
  • УИД-ийн 5-р давхарт Эмпайр фитнесс төв үйл ажиллагаа явуулж эхлэв.

2010

  • Номин Хайпермаркет Андууд салбарыг нээв.
  • Номин Хоум Уорлд - Барилгын материал, гэр ахуйн барааны төрөлжсөн дэлгүүр нээв.

2011

  • ХУД-ийн 19-р хороолол 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хивсний түрээсийн байранд Номин Агуулах худалдаа Хан-Уул салбарыг нээв.
  • 2002 онд Засгийн газрын бөөний худалдаа хэрэгжүүлэх төслийн тендерт оролцож Өмнөговь аймгийн Даланзадгад суманд хуучнаар хүнсний үйлдвэрийн байрыг хувьчилж авснаар Номин Агуулах худалдаа Өмнөговь салбарыг нээв. Нийт 766 м2 талбайтай.

2012

  • Номин Холдинг ХХК-ийн 20 жилийн ой тохиов.
  • Номин Кидс цэцэрлэг байгуулагдав.
  • Номин Реалтор салбар байгуулагдав.
  • БЗД-ийн 12-р хорооны нутаг дэвсгэрт Номин Агуулах худалдаа Чулуун овоо салбарыг  нээв. Монголын 3 дах том агуулах худалдааны төв нь нийт 4356 м2 талбайтай.

2013

  • Манго брэндийн франчайз тасгийг УИД-т нээв.
  • Монголын баруун хязгаарын анхны том агуулах худалдааны төв Номин Агуулах худалдаа Ховд салбарыг нээв. Нийт 648 м2 талбайтай.
  • ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Номин 247 минимаркет дэлгүүрийг Ривергарден хотхонд нээв. Нийт 220 м2 талбайтай.
  • БЗД-ийн 13-р хорооны нутаг дэвсгэрт Номин Хайпермаркет Скайтаун салбарыг нээв. Нийт 2375 м2 талбайтай.
  • Сүхбаатар аймгийн төвд Номин Агуулах худалдаа Баруун Урт салбарыг нээв. Нийт 2276 м2 талбайтай.
  • Экобус ХХК байгуулагдав.

2014

  • ХУД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт Номин Юнайтед Их дэлгүүрийг Гутал ХК-ийн түрээсийн байранд нээв.
  • ХУД-ийн 2-р хорооны нутаг дэвсгэрт Номин Хайпермаркет -Юнайтед салбарыг нээв. Нийт 2640 м2 талбайтай.
  • СБД-ийн 7-р хорооны нутаг дэвсгэрт Номин Супермаркет 11 хороолол салбар, Номин Электроникс салбар Этуаль худалдааны төвийн байранд нээгдэв. Нийт 944 м2 талбайтай.
  • Орхон аймгийн төвд Номин Агуулах худалдаа- Эрдэнэт салбарыг нээв. Нийт 3889 м2 талбайтай.
  • СХД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэрт Номин Агуулах худалдаа 22 товчоо салбарыг нээв. Нийт 3201 м2 талбайтай.
  • Терранова, Каллойпе, Нэкст брэндийн франчайз тасгийг УИД, НИД-т  нээв.

2015

  • Дорноговь аймгийн төвд Номин Хайпермаркет Сайншанд салбар нээгдэв.
  • СХД-ийн 29-р хорооны нутаг дэвсгэрт Номин Супермаркет Драгон салбар, Номин Электроникс салбар Драгон худалдааны төвийн байранд нээгдэв. Нийт 800 м2 талбайтай.

2015

  • Европын сэргээн босголтын банктай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байгаа нь
  • ХУД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэрт Номин 247 мини маркет дэлгүүрийг Номин супермаркет Ривергарден салбар болгон үйл ажиллагаагаа өргөтгөв. Нийт 1573м2 талбайтай.
  • БГД-ийн 5-р хорооны нутаг дэвсгэрт Японы нэг үнийн сүлжээ Can Do брэндийн дэлгүүрийг нээв.
  • Номин Тав Трейд ХХК нь үйл ажиллагаандаа ISO төслийг /9001, 14001, 18001/ хэрэгжүүлэхээр ажиллаж эхэлсэн.

2016

  • АНУ-ын Ла Марида хотод Номин Органикс салбар үйл ажиллагаа эхлүүлсэн.
  • Номингийн бүх салбар дэлгүүрүүд Номин Органик тасгийг нээн ажиллуулж эхлэв.

2017

  • “Номин холдинг” гурван стандартыг зэрэг нэвтрүүлсэн анхны компани боллоо.
  • ХУД-т Номин супермаркет Нарны хороолол салбарыг түрээсийн байранд нээв.
  • ХУД-т Номин хайпермаркет Наадам Центр салбарыг түрээсийн байранд нээв.

2017

  • ISO стандартыг нэвтрүүллээ.
  • УИД-ийн Манго эрэгтэй тасаг нээгдэв.
  • Save and Sale Outlet дэлгүүр нь 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс Номин Агуулах худалдаа Чулуун-Овоо салбарын В1 давхарт 1243 м.кв талбайд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2017

  • Номин Холдинг ХХК-ийн 25 жилийн ой тохиов.
  • Үл хөдлөх хөрөнгө зуучлалын анхны "Century 21 Top Realty" салбараа нээлээ.
  • Enjoy брэндийг зах зээлд нэвтрүүлэв.

2017

  • ОХУ-ын франчайз Шоколадница нээв

2017

  • ТОП 100 аж ахуйн нэгжид Номин Холдинг ХХК-н 3 компани тодорлоо. Ерөнхий сайдын хамт

2018

  • “Номин Стандарт”, “МММ Трейд” хамтран “Номин Мишээл” компанийг үүсгэн байгуулсан.
  • Enjoy pizza 4 салбараа амжилттай нээсэн.
  • Enjoy bakery салбар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2018

  • Номин Холдинг болон Лотте Март хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
  • Борлуулалт, Үйлчилгээний салбар нь худалдаа үйлчилгээгээ өргөтгөх зорилгоор Баянзүрх дүүрэгт 660 м2 талбайд Жуков салбар, 1500м2 талбайд Зүүн 4 зам Оршил салбар, Сонгино хайрхан дүүрэгт 1400м2 талбайд Улаанбаатар Импекс салбар, Хан-Уул дүүрэгт 223 м2 талбайд Экоэкспресс 120, Залуу Монгол салбарууд, Дорноговь аймагт 1900м2 талбайд Агуулах худалдаа Сайншанд салбар, Хөвсгөл аймагт 1800м2 талбайд Агуулах худалдаа Мөрөн зэрэг салбаруудыг нээсэн.
  • Номин Бонус картын хэрэглээг улам хялбаршуулах зорилгоор цахим картыг нэвтрүүлж, нийтийн тээврийн U-Money карт, U-Point үндэсний лоялти хөтөлбөрт тус тус нэгдлээ.

2019

  • Cadillac Escalade брэндийн дистрибьютр болов.
  • Номин Моторс нь “Автын хэрэгцээ цөм бүрэн” уриатайгаар автомашины бүх төрлийн бараа бүтээгдэхүүн болон багаж хэрэгслийн төрөлжсөн Auto Parts&Tools дэлгүүрийн 3 салбараа Улаанбаатар Импекс, Жуков, 32 тойрогт тус тус нээсэн.

2019

  • ХОРЕКА бараа бүтээгдэхүүнийг нэг дор цогцлоосон, 2% буцаан олголттой “НОМИН БИЗНЕС КЛУБ” агуулах худалдааны төвийг нээсэн.

2019

  • Номин Ойл ХХК үүсгэн байгуулагдав.
  • 10,000 нэр төрлийн сэлбэг худалдаалах баруун бүсийн хамгийн том “Авто сэлбэгийн худалдааны төв”-ийг шинээр нээсэн.