E-Shop

Get the goods you want for free

Санхүү, Даатгал

Хадгаламж зээлийн хоршоо, бонус картын үйлчилгээ, даатгал, үл хөдлөх хөрөнгийн менежмент болон зуучлалын чиглэлээр 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Танилцуулга

Хадгаламж зээлийн хоршоо, бонус картын үйлчилгээ, даатгал, үл хөдлөх хөрөнгийн менежмент болон зуучлалын чиглэлээр 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

500,000

Бонус Карт хэрэглэгчидтэй

24/7

Даатгалын дуудлагын үйлчилгээтэй

№1

Үл хөдлөх хөрөнгийн франчайз “Century 21®”

Номин Холдинг ХХК нь Монголд хамгийн өндөр хэмнэлт, сэтгэл ханамжийг мэдрүүлэхээр 1999 онд Монголын хамгийн анхны лояалти үйлчилгээ бүхий Номин Бонус картыг зах зээлд нэвтрүүлсэн. Энэ нь хэрэглэгчдийн аль хэдийн таашаадаг гэр бүлийн бодит хэрэглээ болсоныг Монголын гурван өрх тутмын нэг нь Номин Бонус карттай  гэсэн бодит дүнгээс харж болно. Мөн дотоодын зах зээл дээр хамгийн өргөн сүлжээг хамарсан, жижиглэн худалдааны салбар дахь хамгийн өндөр хөнгөлөлтийг олгодог урамшууллын арга хэлбэр болсоор байна.

Дэлхийн үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр №1 тоглогч болж чадсан “Century 21®” компанитай “Номин Холдинг” ХХК 2017 онд мастер франчайз гэрээ байгуулж үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах шат дамжлагыг илүү хялбар болгосон үйлчилгээг Монголд нэвтрүүлсэн билээ. Манай улсын хувьд “Century 21” брэндийг франчайз гэрээгээр нэвтрүүлсэн 79 дэх орон болсон. Ингэснээр “Century 21®” брэндийн олон улсын сүлжээг ашиглан дэлхийн 80 орноос үл хөдлөх хөрөнгө худалдан авахын зэрэгцээ худалдах боломжийг Монголчуудад олгосон юм.

Бараа бүтээгдэхүүн нийлүүлэлт

Та өөрийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлснээр орон даяар 28 салбар дэлгүүрээр хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгох болно.

Read more