E-Shop

Get the goods you want for free

“Хонхтой бөмбөгийн холбоо”-ны шигшээ багийн тамирчдыг дэмжиж ажиллалаа

“Хонхтой бөмбөгийн холбоо”-ны шигшээ багийн тамирчдыг дэмжиж ажиллалаа

Харааны бэрхшээлтэй иргэдийн “Хонхтой бөмбөг” спортыг тэр бүр хүмүүс мэддэггүй. Гэвч энэхүү спорт нь харааны бэрхшээлтэй иргэдийн хувьд хамгийн чухалд тооцогддог спорт юм. Монголын хонхтой бөмбөгийн холбоо нь 2012 онд үүсгэн байгуулагдаж, уг спортоор харааны бэрхшээлтэй хүүхэд залуусыг хичээллүүлж, бие бялдрыг нь чийрэгжүүлэн хөдөлгөөний хомсдолоос сэргийлэхийн зэрэгцээ баг тамирчдаа олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж ирсэн байна.

Номин Холдинг ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд тус холбооны 10 тамирчныг 2018 оноос эхлэн өнөөдрийг хүртэл БМОНХГ-ын Сошиал медиа хариуцсан багт цагийн ажилтнаар ажиллуулж байна. Мөн 2019 оны “Хонхтой бөмбөг”-ийн Азын аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шигшээ баг оролцож, “НОМИН ХОЛДИНГ” ХХК 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.

Шигшээ багийн тамирчид чухал үед бодитой дэмжлэг үзүүлсэн “Номин Холдинг” ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлж, цаашдаа олон байгууллага, хувь хүмүүс энэ спортыг ойлгож дэмжих эхлэл болж байгаад баяртай байлаа.

Share:
  • ЗөвЗөв
  • 1
    хахахаха
  • ХөөрхөнХөөрхөн
  • ГайхмаарГайхмаар
  • ХарамсалтайХарамсалтай
  • ТэнэглэлТэнэглэл
  • БурууБуруу

Write comment

comment